ИРВЭС АЖИГЛАХ АЯЛАЛ
     Өдөр 1. Улаанбаатар – Даланзадгад 
Улаанбаатар хотоос дотоодын нислэгээр 1 цаг 30 минут нисэж Гурван Сайхан нисэх буудалд газардана. Аймгийн төв Даланзадгад хоттой танилцан аймгийн Хүүхэд Залуучуудын төв Galgxy кино театэрт зочлоно говь нутгийн сонирхолтой гайхамшигт байгаль, ургамал, ан амьтан талаар танилцууллагыг үзнэ. “Говь Гурван Сайхан” БЦГ – ын Зүүн сайхан ууланд байрлах Бумбат, Ногоон чулууны аманд очно. Хээрээр хонох болно. 120 км  
    
    Өдөр 2.  Говь – Алтай нурууны салбар уулс 
“Говь Гурван Сайхан” ууланд аялал үргэлжлэх болно. Уг уул д.т.д 2000- 2800 м өндөр байгалийн өвөрмөц тогтоц бүхий агуй, ан цав ихтэй ууланд ирвэс ажиглах болно. Энэ орчимд аргаль, янгир, үнэг, чоно зэрэг зэрлэг амьтад, жигүүртнээс алтайн хоолойг, Цармын бялзуухай, Ёл, Тас  зэрэг олон төрөл шувууд байхаас гадна мөнх ногоон арц, алтан гагнуур зэрэг ховор зүйлийн ургамал ихээр ургадаг. 

     Өдөр 3. Бумбат уулнаас  - Аргалант уул  80 км 
Зүүн Сайхан Уулнаас зүүн урагш цувран байрласан Буур, Номгон, Хачиг, Хөрх, Аргалант, Зурамтай зэрэг уулс нь ирвэсний гүйдэл ихтэй. Мөн цагаан зээр, хар сүүлт, аргаль, янгирын тархацтай ихтэй.  Хээрээр хононо. 

     Өдөр 4. Аргалант уулнаас – Ноён богд Ханын хэц 230 км 
Говийн өндөрлөг уулсаар ажиглалт хийх болно. Энэ орчинд 2 - 3 шаардлагатай болно нэмэлт хоног гаргах болно. Ноён богд, Ханын хэц, Тосон Бумбын нуруунд зохион байгуулаглсан ирвэс ажиглах аялал нь Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас зарласан “Шилдэг аялал” номинацад нэр дэвшин алтан медал хүртэж байсан юм. Байгалийн өвөрмөц сонин тогтоцтойгоос гадна. Эрт үеэс уламжлагдан үлдсэн олон сонирхолтой домог яриа ихтэйгээс гадна эртний хүмүүсийн амьдарч байсны ул мөр болох хадны сүг зурагны тархац ихтэй. Хээр  майханд хононо.

   Өдөр 5, 6. Ноён уул – Тосон Бумбын нуруу:  Тосон Бусын нуруунд Ирвэс ажиглах төв байгуулагдаад 3 жилийн хугацаанд үйл ажиллагааг явуулж байгаа болно. Энэ орчим нь байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна аргаль, янгир, чоно, үнэг, ирвэс зэрэг араатан амьтан ихээр нутагладаг газар. 
    
     Өдөр 7. Тосон Бумбын нуруу -  “ Жуулчин Хонгор” жуулчны бааз 135 км  
Монгол орны хамгийн томоохон тооцогдох Баянбүрд бүхий үзэсгэлэнт Хонорын элсэнд очих болно. Жуулчны баазад байрлана.  

     Өдөр 8.  “Жуулчин – Хонгор” Жуулчны бааз – Сэврэй хайрхан уул 80 км
Говийн өндөрлөг уулсын нэг болох Сэврэй хайрхан уул нь д.т.д 2380 м хад хасга ихтэй уул юм. Энэ орчимд Ирвэс малчин айлын хотруу орох явдал их байдаг. Хээрээр хононо. 

     Өдөр 9. 
Сэврэй хайрхан уулын Өлгийн хөндий, Улаан хороот орчимд ажиглалтаа хийнэ. Хээрээр хононо     

     Өдөр 10. 
Сэврэй хайрхан уул – Уужмын хоолой – Хавцгайтын хөндий – “Жуулчин говь” жуулчны бааз  350 км

     Өдөр 11. 
“Жуулчин говь” жуулчны бааз – Гурван Сайхан нисэх буудал – Улаанбаатар

     Өдөр 12. буцна

Жич: Аялалын явцад Ирвэсний бумбааг ихээр харах болно. 

Мөн дараах амьтадыг ажиглах боломжтой:
- Ирвэс
- Аргаль
- Хар сүүлт
- Цагаан зээр
Даланзадгад цаг агаар
Яг одоо
-23°C
Маргааш
Өдөр
-10°C
Шөнө
-31°C
АЯЛЛЫН ТӨРӨЛ