Өдөр 1
Улаанбаатар - Зоргол хайрхан – Сүмхөхбүрд
Өглөөний цай. Өдөр, оройн хээрээр. Майханд хононо
Өдөр 2
Сүмхөхбүрд – Мандал-Овоо
Өглөө, өдөр, оройн хээрээр. Майханд хононо
Үзэх боломжтой шувууд: Ус нуурын нүүдлийн болон эргийн шувуудыг харах. Энд хавар, намарт Хотон (Pelican, Penukt), Цахлай (Relict Gull) төрөл бүрийн Дэглий тааралдах нь бий.
Өдөр 3
Мандал - Овоо – Багабулаг – Жуулчинговь
Өглөө, өдрийн хоол боолт. Оройн хоол гэр баазад.
Үзэх боломжтой шувууд: Баазад хононо. Бага Булаг дахь таримал модонд мод бутны жижиг шувууд, Дунхай (Shirike) харна. 2009 оны 7 сард 4 ш Жороо тоодог (Little Bustard) харсан. Монгол улсын Улаан номонд бүртгэгдсэн нэн ховор зүйл шувуу.
Өдөр 4
Жуулчин говь – Гурван сайхан уулын үзэсгэлэнт Ёлын ам – Дэвсэг
Өглөөний цай баазад. өдөр, оройн хоол хээрээр. майханд хононо
Үзэх боломжтой шувууд: Говь Гурван Сайхан уул нь Монгол орны олон зүйл шувуудтай чухал газрын нэг. Ёл (Lammergeier), Тас (Cinereous Vulture), Шонхор (Falcon), Ятуу (Chukar), Шар шувуу (Eagle Owl), Цармын бялцуухай (Wall Creeper), Хойлог (Altai’s Snowcock) шувуу, чоно, үнэг, янгир зэрэг амьтдыг харах боломжтой. Энэ орчинд Ирвэс Snowleopard байдаг ч харах тохиолдол цөөн.
Өдөр 5
Дэвсэг – Гэгээтийн ам
Өглөө, өдөр, оройн хээр. Майханд хононо
Үзэх боломжтой шувууд: Ёл (Lammergeier), Тас (Cinereous Vulture), Шонхор (Falcon), Ятуу (Chukar), Шар шувуу (Eagle Owl), Цармын бялцуухай (Wall Creeper), шувуу, чоно, үнэг, аргаль, янгир харах боломжтой
Өдөр 6
Гэгээтийн ам – Хонгорын элс (Сэрүүн булаг, Эрээний ууланд ажиглалт хийнэ)
Өглөө, өдрийн хоол хээр. Оройн хоол гэр баазад. Баазад хононо.
Үзэх боломжтой шувууд: Бүргэд , Ёл (Lammergeier), Сар (Buzzard), Ятуу (Chukar), Хулан жороо (Mongolian graund jay), Цөлийн зэржигэнэ Desert Warbler, Хиазат (Sand Plover), Ногтруу (Pallas’s Sandgrouse) Загийн бор шувуу (Saxaul Sparrow), Цэгцгий (Wagtail) ус нуурын шувуудыг харах боломжтой.
Өдөр 7
Хонгорын элс – Баянлиг – Орог нуур
Өглөөний цай гэр баазад, Өдрийн хоол боолт. Оройн хоол хээрээр. Майханд хононо.
Өдөр 8
Орог нуур – Бөөнцагаан нуур
өдрийн хоол боолт. Майханд хононо
Өдөр 9
Бөөнцагаан нуур
Үзэх боломжтой шувууд: Гангар хун, Хуруут хун, Хушуу галуу, Хээрийн галуу, ус нуурын шувуудыг харах болно.
Өдөр 10
Бөөнцагаан нуур – Нарийн тээл (зам дагуу ууландаа ажиглалт хийнэ)
өдрийн гурван хоол хээрээр. Майханд хононо.
Үзэх боломжтой шувууд. Ногтруу (Pallas’s Sandgrouse)
Өдөр 11
Нарийн тээл – Сангийн далай
Өдрийн 3 хоол хээрээр. Майханд хононо
Үзэх боломжтой шувууд: нуурын эргийн шувуудыг харна. Хуруут хун (Mute swan)
Өдөр 12
Сангийн Далай – Хархорин - Эрдэнэзуу – Өгий нуур
Өдрийн 3 хоол хээрээр. Майханд хононо
Үзэх боломжтой шувууд. Олон зүйл шувуудтай. Монгол орны шувуудад чухал газрын нэг. Рамсарын конвенцид орсон.
Өдөр 13
Өгий нуур – Хустай нуруу
өдрийн хоол боолт. Гэр бааз
Үзэх боломжтой шувууд: Ойн бүсийн шувуудтай. Турамтай Шонхор (Red Footed Falcon), Амарын шонхор (Amur Falcon), Идлэг шонхор (Saker Falcon), Бүргэд (Golden Eagle), Хар өрөв тас,
Өдөр 14
Хустай Улаанбаатар. Буцна
Мөн дараах шувуудыг ажиглах боложтой: